Ган спорт төв нь 2021 оноос эхлэн олон спортын төрлийг нэг дор цогц байлгах, хүүхэд залуучуудын спортын амжилт, нийтийн биеийн тамир, эрүүл мэнд, мэргэжлийн тамирчдын бэлтгэлийн бааз болох, шинэ спортын төрлийг нутагшуулан таниулах зорилготой 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй 6000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн багш дасгалжуулагч нартай Монголын анхны хамгийн том спортын цогцолбор юм
"Аз жаргалыг хамтдаа бүтээцгээе" нь залуучуудаа дэмжин, сайн сайхан нийгмийг цогцлоон, ард иргэдийнхээ тав тухыг хангах зорилгоо илэрхийлдэг.
Бид Монголын шилдэг 10 компани болж, олон улсын жишигт хүрэхийг зорин үйлчлүүлэгчид, хамт олондоо үнэ цэнийг бий болгохын төлөө хамтран ажилладаг.
Тус компани нь байгууллагынхаа хэмжээнд компанийн үнэт зүйлд хүрэхийн тулд "Ажилтан бол эрхэм" уриан дор хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж байна.